Баталгаажуулалт

Баталгаажуулалтын зорилго: Зах зээлд нийлүүлэгдэж байгаа бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл явц, тогтолцоо нь стандартын шаардлагад нийцсэн эсэхийг тогтоох замаар хэрэглэгчийг зөв сонголт хийх, хуурамч бүтээгдэхүүнээс хамгаалах, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд оршдог.

Хамрах хүрээ: Өвөрхангай аймгийн хэмжээнд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээнд баталгаажуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлдэг.

 

Эрх зүйн үндэслэл:

  • “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай” МУ-ын хууль, 2017 он
  • Монгол улсын засгийн газрын 291 дүгээр тогтоол, 2018 он
  • Монгол улсын шадар сайдын 22 дугаар тушаал, 2019 он
  • Стандарт, хэмжил зүйн газрын А/253 дугаар тушаал 2018
  • Стандарт, хэмжил зүйн газрын А/257 дугаар тушаал 2018
  • Тохирлын үнэлгээ – Бүтээгдэхүүн, үйл явц, болон үйлчилгээний баталгаажуулалтын байгууллагад тавих шаардлага – MNS ISO IEC 17065

Баталгаажуулалтыг хэрэгжүүлэгч: Өвөрхангай аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс нь “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай” МУ-ын хуулийн хүрээнд бүтээгдэхүүн, үйлчилгээний баталгаажуулалтыг гүйцэтгэдэг бөгөөд олон улсын MNS ISO IEC 17065 стандартаар итгэмжлэгдсэн байгууллага юм.

Стандарт, хэмжил зүйн хэлтэс нь жилд дунджаар 200 гаруй аж ахуйн нэгж, иргэний 220 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг баталгаажуулж тохирлын гэрчилгээ олгодог.

Тус хэлтсийн дэргэд төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдсэн орон тооны бус зөвлөл ажиллаж, зөвлөл нь бүтээгдэхүүн, үйлчилгээнд явуулсан тохирлын үнэлгээний дүгнэлтийг хэлэлцэж шийдвэрийг гаргадаг.

Баталгаажуулалтын ач холбогдол:

  • Өрсөлдөх боломж нээгдэнэ
  • Үр ашиг бодитоор хэмжигдэнэ
  • Эдийн засгийн өсөлтөд нөлөөлнө
  • Брэнд бүтээгдэхүүн бий болно
  • Өртөг нэмэгдэнэ
  • Хэрэглэгчийн сонголтонд нөлөөлнө
  • Ээлтэй орчинд амьдарна
  • Бүтээмжийг нэмэгдүүлнэ
  • Олон улсын зах зээл бүтээгдэхүүн, үйл ажиллагаагаа таниулах боломж нээгдэнэ.

Дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд гэрчилгээ авахад бүрдүүлэх материалын жагсаалт:

  1. Аж ахуй нэгжийн хүсэлт /албан тоот/
    2. Аж ахуй нэгжийн товч танилцуулга /үйл ажиллагааны чиглэл, хүчин чадал, барилга байгууламж, тоног төхөөрөмжийн танилцуулга/
    3. Аж ахуй нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
    4. Мэргэжлийн байгууллагаас гаргасан ажлын байр эрүүл ахуйн нөхцөл, байгаль орчинд сөрөг нөлөөгүйг гэрчилсэн дүгнэлт
    5. Бүтээгдэхүүнд сорилт, туршилт хийгдсэн итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээ сорилтын дүн
    6. Мэргэжлийн байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөл /зөвхөн шаардлагатай тохиолдолд/
    7. Бүтээгдэхүүний хаяг шошгоны загвар

Үнэ тариф:

Баталгаажуулалтын ажил үйлчилгээний төлбөрийн хэмжээ

 

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google photo

Та Google гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s