Сорьцын хяналт

Сорьц гэж юу вэ?
 
Аливаа металлын хайлшийг 1000 нэгж гэж үзвэл түүний хэдэн нэгжийг нь үнэт металл эзэлж буйг хэлнэ.
 
Сорьцын хяналт гэж юу вэ?
 
Үнэт металл, эрдэнийн чулуу түүгээр хийсэн бүтээгдэхүүн нь сорьцын баталгааны тэмдэгтэй эсэх, үйлдвэрлэгчийн барааны болон сорьцын баталгааны тэмдэг нь жинхэнэ эсэх тэмдэггүй тохиолдолд тухайн эдлэлийг юугаар хийсэн болохыг шалгаж, шинжлэн тогтоох ажил үйлчилгээг хэлнэ.
 
Сорьцыг хэн хэрэгжүүлдэг вэ?
 
Сорьцын хяналтын хэлтэс нь үнэт металл, эрдэнийн чулууны олборлолт, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэн явуулж буй аж ахуйн нэгж байгууллага, иргэний үнэт металл, эрдэнийн чулуу, тэдгээрээр хийсэн эдлэлийн сорьцыг тогтоох шинжилгээ хийж баталгаажуулах, эрдэний чулууг таньж тодорхойлох, алт хайлж гулдмайлах үйлчилгээг холбогдох хуулийн хүрээнд эрхлэн гүйцэтгэнэ. Мөн үнэт металл, эрдэнийн чулуугаар үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэн явуулж буй аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн сорьцын баталгааны байдалд төрийн хяналт шалгалтыг явуулж улмаар холбогдох хуулийн хууль тогтоомжийн биелэлтийг хангуулна.
 
Эрхэм зорилго
 
 Үндэсний сорьцын хяналтын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх, түүний чадавхийг дээшлүүлэх замаар үнэт металл, эрдэнийн чулуу түүгээр хийсэн бүтээгдэхүүний чанарын баталгааг хангуулах, шударга худалдааг хөхүүлэн дэмжих, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахад чиглэгдэнэ  
 
Хууль эрх зүйн үндэслэл
 
“Эрдэнэсийн сангийн тухай” хууль – 1994 он
 
 “Ашигт малтмалын тухай” хууль – 2006 он
 
 “Захиргааны хариуцлагын тухай” хууль  – 1992 он
 
“Төрийн  хяналт шалгалтын тухай” хууль – 2003 он
 
“Монгол улсын сорьцын хяналтын дүрэм” – 2010он 

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google photo

Та Google гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s