Хэмжил зүй

Хэмжил зүй гэж юу вэ?

 

Хэмжил зүй гэдэг нь хэмжлийн тухай шинжлэх ухаан бөгөөд хэмжлийн нэгдмэл байдлыг хангах, шаардлагатай нарийвчлалд хүрэхэд чиглэсэн цогц үйл ажиллагаа юм.

 

Хэмжих хэрэгсэл гэж юу вэ?

 

Хэмжил зүйн үзүүлэлтүүд нь хатуу нормчлогдсон бөгөөд хэмжил хийхэд зориулагдсан техник хэрэгслийг хэлнэ.

  • Хэмжих хэрэгслийн алдааг /шалгахдаа/ эталон хэмжих хэрэгслийн тусламжтайгаар тодорхойлно.
  • ЭТАЛОН гэдэг нь илүү єндєр нарийвчлалтай, баталгаатай хэмжих хэрэгсэл юм.

 

Хэмжих хэрэгслийн загварын туршилт гэж юу вэ?

 

СХЗГазраас хэмжих хэрэгслийн хэмжил зүйн болон техникийн үзүүлэлт нь тогтоосон нормативд нийцэж байгааг, түүнчлэн МУ-д ашиглаж болох эсэхийг туршдаг. Загварын туршилтанд тэнцсэн хэмжих хэрэгсэлд гэрчилгээ олгож, улсын бүртгэлд бүртгэнэ.

Загварын туршилтад тэнцэж, Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн хэмжих хэрэгслийн жагсаалт 141203011418MI approved MASM2013 (2)

ХЭМЖИЛ ЗҮЙН ЛАБОРАТОРИ

Цахилгаан, даралт, эзлэхүүн зарцуулалт, хүндийн хэмжлийн 4 лабораторитойгоор 2001 оноос хойш 6 дахь удаагаа итгэмжлэгдэн орон нутгийн хэмжээнд 5500 гаруй хэмжих хэрэгслүүдийг баталгаажуулан төрийн хяналт шалгалтанд хамруулж байна.

Цахилгаан хэмжлийн лаборатори

1 ба 3 фазын механик, электрон импульсийн тоолуурыг шалгах аргын стандартын дагуу 3-8 жил тутамд шалгаж баталгаажуулна.

Untitled

Даралт хэмжлийн лаборатори

  • Техникийн болон цахилгаан контакттай манометр
  • Механик цусны даралтын аппаратны манометрийг 1 жил тутамд шалгаж баталгаажуулна.

Untitled Untitled

Хүндийн хэмжлийн лаборатори

  • Ширээний тольт, туухайт жин
  • Электрон болон аналитик жин
  • Эмнэлэг, эмийн сангийн жин
  • Лабораторийн жин 2,3-р ангийн туухай
  • Шуудан холбоо, үнэт металлын жин
  • Авто машины жингүүдийг 0.5-1 жил тутамд шалгаж баталгаажуулна.UntitledUntitledЭзэлхүүн зарцуулалтын лаборатори
    • Шатахуун түгээгүүр
    • Халуун хүйтэн усны тоолуур
    • Шингэний тоолуур
    • Лабораторийн шилэн хэмжүүр
    • Хэмжээст сав
    • Мерник
    • Хүндрүүлэгчтэй туузан метр
    • Сүмбэнметрийг 0.5-6 жил тутамд шалгах аргын стандартын дагуу шалгаж баталгаажуулна.
      Untitled Untitled

Хэмжил зүйн ажил үйлчилгээний тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн жагсаалт 

http://masm.gov.mn/?view=main&cmd=submenu&title=Y29tbWl0ZWUvY29tbWl0ZWU3#

 

Сэтгэгдэл бичих